ТӨВ: Мөнгөнморьт сумын сургуулийн барилгыг засварлах шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг засварлах шаардлагатай байна.
Энэхүү сургуулийн барилгыг 1989 онд барьсан. Холимог бетон суурьтай, 640 мм-ийн зузаан тоосгон ханатай,
угсармал, цутгамал хучилттай, сургалтын үйл ажиллагааны зориулалттай барилга
юм.
Өнөөдрийн байдлаар сургуулийн барилгад хөгц, мөөгөнцөр үүссэн, ариун цэврийн байгууламж нь стандарт шаардлагад нийцдэггүй, тогны хүчдэл байнга унадаг, барилгын дулаан алдагдалтаас болж тасалгааны температур стандартын түвшинд хүрдэггүй байна. Эхний удаад их засварын зураг төсвөө батлуулаад байгаа юм.
2025-2026 оны хичээлийн жилд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургууль 36 багш ажилтан, 11 бүлгийн 296 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, 83.5 хувь нь зэрэгтэй багш нар, үүний 35.7 хувь нь магистр зэрэгтэй.
Гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жилд аймагтаа тэргүүлж байгаа бөгөөд 93.3
хувь нь гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалд хамрагддаг байна.