ТӨВ: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутгийн баруун болон хойд хэсгээр 18-нд, нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-нд цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Мөн зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Төв аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.
Төв аймгийн нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр байна.
Агаарын температур томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө -24 градус, өдөртөө -17, нутгийн баруун өмнөд хэсгийн зарим нутгаар шөнөдөө -17, өдөртөө -8, бусад нутгаар шөнөдөө -22, өдөртөө -13 градус хүйтэн байна.
Зуунмод хот
орчмоор цас орохгүй, шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна.
Ulaanbaatar