ТӨВ: "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартад нийцсэн гал тогоотой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-18 20:26:51

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартад нийцсэн гал тогоог Зуунмод хотын I сургуульд засаж тохижуулжээ.

 

Гал тогооны өрөөг засварлаж, хоол үйлдвэрлэлийг стандартын шаардлагад нийцүүлснээр тус сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 15 бүлгийн 640 сурагч эрүүл, аюулгүй “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.


Их засварын ажлыг орон нутгийн төсвийн “Дөшийн нуруу” ХХК 83.8 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд “Чиглэл” ХХК 11.6 сая төгрөг, “Сод ялгуун чинсаран” ХХК 33.2 төгрөгийн тоног төхөөрөмжийг тус тус нийлүүлсэн байна.  



Өмнө нь байсан гал тогоо

Related news