ОРХОН: Баян-Өндөр сумын төсвийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-ын хуралдаан 12 дугаар сарын 16-ны өдөр болж, сумын 2026 оны төсвийг баталлаа.
2026 онд сумын төсвөөс аймгийн төсөвт 112,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн 10,8 тэрбум төгрөгөөр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Орон нутгийн төсвийн хүрээнд нийт 92 төсөл, хөтөлбөр хэрэгжих бөгөөд үүнээс 75 нь шинээр, 17 нь он дамжин хэрэгжих юм.
Батлагдсан төсөл, хөтөлбөрийг салбараар нь ангилбал:
• 45.1% – Зам засвар, арчлалт
• 12.1% – Боловсролын салбар
• 9.5% – Амралт, чөлөөт цагийн талбай байгуулах, сэргээн засварлах
• 7.1% – Үерийн хамгаалалтын ажил
• 6.1% – Иргэний танхимын тохижилт
• 5.9% – Цахилгаан хангамж, гудамж талбайн гэрэлтүүлэг
• 5.8% – Орчны тохижилт, их засвар
• 2.9% – Эрүүл мэндийн салбар
• 2.3% – Ундны усны хангамжийг сайжруулах чиглэлд тус тус зарцуулна.
Батлагдсан төсөв нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтэц, нийгмийн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэж байна.



Ulaanbaatar