ОРХОН: Улсын тэргүүний 7 дугаар цэцэрлэгийг 1,4 тэрбум гаруй төгрөгөөр засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-22 15:25:29

Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 22/МОНЦАМЭ/. Аймгийн тэргүүний 7-р цэцэрлэгт бүрэн засвар шинэчлэл хийж  цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжрууллаа. 


36 жилийн насжилттай барилга дулаан алдагдал ихтэй бөгөөд дээврээс ус гоожиж, шугам сүлжээ элэгдэлд орж халаалт муудах зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгджээ. 


Үүнээс үүдэж хүүхдүүд тав тухгүй, хүйтэн сэрүүн нөхцөлд хүмүүжиж ханиад томуу тусах эрсдэл үүсдэг байжээ.   


Энэ онд Болзошгүй аваарын зардлын 1,4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээвэр, дотор засал хийж, 90 хаалгыг шинэчилж,  192 цонхыг 3 давхар ганжуулсан вакум цонхоор сольж, сантехникийн шугам хоолойг бүрэн засварлажээ. 



Related news