ТӨВ: Шинэ хөдөө төслийн хүрээнд 500 гаруй сая төгрөгийн багаж хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-24 09:04:14

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Шинэ хөдөө төслийн хүрээнд нийт 569.9 сая төгрөгийн өртөг бүхий багажийг 27 суманд хүлээлгэн өгчээ.

 

Тухайлбал, 15 суманд бод малын хөдөлгөөн хязгаарлах төхөөрөмж, пүү, 123.6 сая төгрөгийн мал эмнэлгийн тусгай зориулалтын багаж, 27 суманд зөөврийн гемотологийн автомат анализатор болон мах, сүүний дээжид антибиотикийн үлдэгдэл илрүүлэх тест уншигч автомат багаж зэргийг олгосон байна.  

 

Ингэснээр малын хулгайн эрсдлээс урьдчилан сэргийлж, махны чанар, стандартад эерэг нөлөөг үзүүлж байгаа юм. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 15 нэр төрлийн 74.1 сая төгрөгийн үнэ бүхий мал эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэглэгдэхүүнийг 8 сумын 25 нэгжид олгожээ.  

 

 

 

   

 

Related news