ДОРНОГОВЬ: Аймгийн ИТХ-аар таван асуудал хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус есдүгээр хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар
Айраг, Хатанбулаг сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг
батлах, аймгийн газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, Дорноговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван
жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах зэрэг таван асуудал хэлэлэлцэж байна. Айраг, Хатанбулаг
сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг 2020, 2022 онд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд боловсрол, эрүүл
мэнд, дэд бүэц зэрэг олон салбарын суурь судалгааг хийж өнөөдөр эцсийн байдлаар
аймгийн ИТХ-аар хэлэлцэж байгаа юм.
Харин өмнө нь буюу 12 дугаар сарын 03-04-нд
хуралдсан ээлжит наймдугаар хуралдаанаар ирэх оны орон нутгийн төсөв, Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2025 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, Хамарын хийдийн тусгай
хамгаалттай газрын менежментийн төлөвлөгөө, орон нутгийн өмч, аймгийн тусгай
хэрэгцээний сум дундын отрын бүс нутгийн хэмжээг тодорхойлох зэрэг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.