Дорноговь: "Оны шилдэг бүтээл" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-23 17:08:50

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн Дорноговь дахь салбарын уран бүтээлчдийн 2025 "Оны шилдэг бүтээл" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.


Үзэсгэлэнд уран зураач, барималч 12 уран бүтээлчийн 45 уран бүтээлийг дэлгэж, шилдгийн шилдэг бүтээлээр  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Л.Халзангийн "ЗУЛ" хэмээх уран бүтээлийг шалгаруулжээ.


Тэрээр “Зул” бүтээлээрээ говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн наймдугаар үеийн тахилч А.Алтан-Очир агсны хөргийг урласан байна. Хамтарсан үзэсгэлэн Музей сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд 2025 оныг дуустал үргэлжилнэ.


Л.Халзан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул бөгөөд ихэвчлэн усан будгийн төрлөөр эдүгээ 50 гаруй жил Сайншанд сумандаа уран бүтээлээ туурвиж байна.

Related news