ХӨВСГӨЛ: Авьяас сургуульд урлагийн 15 төрөлжсөн сургалтыг үнэ төлбөргүй олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төрөлжсөн сургалттай Авьяас сургуулийн 15 жилийн ой тохиож байна.
“Авьяас” сургууль нь Хөвсгөл нутгийн зургаан ястны өв соёлыг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хүүхэд багачуудын эрэлт хэрэгцээ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн 2010 онд байгуулагдсан юм.
Тус сургуулийн онцлог нь урлагийн 15 төрөлжсөн сургалтыг үнэ төлбөргүй олгож ирээдүйн авьяаслаг уран бүтээлчдийг бага наснаас нь бэлтгэхийг зорьж байгаа юм.
Авьяас сургуулийн 36 бүлэгт 912 сурагч суралцаж, 67 багш, 3 сургалтын менежер, 1 нийгмийн ажилтан, 1 сэтгэл зүйч, 24 ажилтан албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Хоймор нутгийн ирээдүй болсон
хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлж, зөв төлөвшүүлэх их үйлсэд хүчин
зүтгэж буй “Авьяас” сургуулийн хамт
ойн хүрээнд сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, “Авьяасын суварга” уран
бүтээлийн тайлан тоглолтыг 15 дахь жилдээ толилууллаа.



Ulaanbaatar