ХОВД: Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-25 21:05:20

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газраас энэ онд хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, шилдэг алба хаагчдыг тодрууллаа. 

Аймгийн хэмжээнд 200 гаруй цагдаагийн алба хаагч чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.


Тус хамт олон цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн "Хамтдаа хөгжьe" зорилтын хүрээнд 70 гаруй ажлыг  хэрэгжүүлжээ. 

Ингэхдээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан байна.

Ирэх онд аймгийн цагдаагийн газар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой болно. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Өнөөдөр иргэдийн амар тайван амьдралын төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй нэр бүхий алба хаагчдад салбарын шагнал гардууллаа. Дээрх үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын удирдах ажилтан болон ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон алба хаагчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөллүүд оролцож, ажил үйлс, амжилт ололтоосоо хуваалцан, баяр хүргэв. 

Related news