Хятадын “Grand china sports industry” компани, Монголын сагсанбөмбөг, ширээний теннисний холбоодод спортын хэрэглэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-24 16:56:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Grand china sports industry” компаниас манай улсын Сагсанбөмбөг, Ширээний теннисний холбоондтухайн спортын хэрэглэл, материалыг буцалтгүй тусламж болгон гардуулах ёслол Спортын Төв Ордонд болов.

Энэхүү тусламжийн бүтээгдэхүүнүүдийг гардуулах ёслолын үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр улсын спортын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд, “Grand China sports Industry” компани Монгол Улсын биеийн тамирын салбарын хамтын ажиллагааны түншийн хувьд анх удаа теннисний ширээ, ракет, сагсан бөмбөг, сагсанбөмбөгийн шит болон бэлтгэлийн хувцас зэрэг мэргэжлийн спортын хэрэгсэлийг хандивласан байна.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Grand China Sports Industry компанийн ТУЗ-ийн дарга Хөү Давэй, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц зэрэг албаны хүмүүс ёслолд оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааны үеэр, Сайд Ж.Батсуурь “Grand China Sports Industry” компанид чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, дараагийн олимпийн наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэх ажилд эдгээр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт тамирчдын бэлтгэлийг чанартай хангахад чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж байв.

Д.Өлзий

Related news