Төрийн албан хаагчдад харилцааны алдаа, хүнд суртал байсаар байгааг шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 15:11:07

Ховдын телевизээр “Засаг дарга ба сэтгүүлчид" шууд нэвтрүүлэг явж, аймаг орон нутгийн ажлын өнөөгийн байдлын талаар засаг дарга Д.Цэвээнравдан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Нэвтрүүлгийн төгсгөлд зарим иргэдээс санал болгосон төрийн албан тушаалтнуудын харилцааны алдаа, хүнд суртал байсаар байгааг Засаг даргад сэтгүүлчид тавьсан юм.

Төрийн байгууллага ямар ч албан тушаалтан дарга ч бай, түшмэл ч бай өөрөөсөө хэдэн зүйлийг цээрлэх ёстой. Би харилцаа ёс зүйтэй ажиллахыг бүх албан тушаалтнуудад тавьдаг. Өөрийгөө дайчлан золиос гаргаж, ажилдаа чин сэтгэлээсээ үлгэрлэн хандахыг зөвлөдөг.

Ажилдаа хэн золиос гаргаж чадна тэр хүн амжилт гаргадаг. Миний аймаг орон нутгийн хөгжлийн хамтран ажиллаж байгаа багийнхан, төрийн албан тушаалтнуудад би сэтгэл хангалуун байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнесүүд ажил явуулах, хөрөнгө оруулалт авахад   ямар ч хүнд сурталгүй байна гэж бидэнд хэлдэг.

Энэ үгнээс урам авч эрч хүчтэй ажиллаж байгаа.Хэрвээ ёс суртахууны хувьд доголдол гаргаж байгаа хүн байвал албан тушаал нэр хаягтай нь хэлээрэй.

Төрийн албан тушаалтан ёс зүй, харилцааны соёлгүй, хүнд суртал гаргавал “шанаганы шүүрээр гоожино шүү” гэдгийг цэнхэр дэлгэцээр анхаарууллаа.

Тэрээр та бүхний ард өчнөөн олон мэдлэг чадвартай хүн ажилд орохыг хүсэж байна. Адаглаад хүнтэй зөв сайхан мэндлээд сурах хэрэгтэй  гэв.

Төрийн албаны ажилтан юу хийж байгааг харилцааны соёл, хүнд сурталгүй үйлчилгээг эрхэмлэж байгаагаар нь хэмждэг цаг үед бид ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

Related news