“Twitter” сүлжээг сард 320 сая хүн ашигладаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-28 17:50:25

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. “Twitter” сүлжээг сард хэрэглэж байгаа хүний тоо 320 саяд хүрчээ. Энэ тухай тус компанийн удирдлагууд энэ жилийн санхүүгийн жилийн сүүлийн улирлын ажлаа тайлагнахдаа мэдэгджээ.

Үүний сацуу сүүлийн 12 сард “Twitter”-ийн орлого 569 сая долларт хүрч өссөн байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн орлоготой харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн мөн үед тус компани 361 сая долларын орлого олж байжээ.

Д.Жаргал

 

Related news