Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг тохилог орон сууц болгон шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн нэрлэж заншсанаар арьс ширний нийтийн 10 дугаар байрыг дахин төлөвлөж, шинэчлэн барих болж, өнөөдөр шав тавилаа.
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Эдгээр барилгуудад амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Тиймээс нийслэлийн удирдлагуудын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барихаар болсон юм. Эхний ээлжинд 20 айлын багтаамжтай 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц барих болжээ. Иргэд өмнө 16 м2 байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууцанд орох боломж бүрдэнэ хэмээн НЗД С.Батболд шав тавих ёслолын үеэр онцлов.
Эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлыг “Нью Биг Фиш Констракшн” компани хоёр сарын хугацаанд гүйцэтгэх юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ