Ховдын ирээдүй сан 15 оюутанд тэтгэлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:08:03

Энэ жил улсын олимпиадын таван  хичээлээр аймагтаа эхний 3 байранд орж их дээд сургуульд элсэн суралцах болсон нийт 15 оюутан хүүхдэд Ховдын ирээдүй сангийн тэргүүн Д.Батцогт  тэтгэлэгийг нь гардууллаа. 

"Ховдын ирээдүй" сан өнгөрсөн жилээс эхлэн Ховд аймгийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Математик, Монгол хэл, Англи хэл, Физик, Химийн олимпиадад амжилттай оролцож их дээд сургуульд элсэн суралцаж байгаа оюутнуудад  тэтгэлэг олгож эхэлсэн юм.

А.Бямбасүрэн

Related news