Дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоох арга хэмжээ авахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-13 10:04:07

ВАЛЛЕТТА. /NHK/. Европ руу ирэх дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоох арга хэмжээг өргөжүүлэхээр ЕХ-ны эрх баригчид тохиролцлоо.

Өчигдөр Мальтад болсон дээд хэмжээний яаралтай уулзалтад ЕХ-ын гишүүн 28 орны удирдагчид оролцож, тохиролцоонд хүрчээ. Газар дундын тэнгисийн уг арал улсад ЕХ болон Африкийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсны дараа уг хуралдаан болжээ.

Европ руу ирэх дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоох арга хэмжээг нягт хэрэгжүүлэхээр ЕХ-ны удирдлагууд тохиролцлоо гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск уулзалтын дараа мэдэгдэв.

Мөн тэрбээр, хилийн хяналтыг бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан нь байдлыг улам хурцадмал болгож байна гэж мэдэгджээ.

Энэ сарын сүүлээр болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад Туркийг урьж оролцуулахаар удирдлагууд тохиролцсон гэж мэдээлэв. Зөвхөн 10 дугаар сард 220 мянга орчим цагаач, дүрвэгч Европ руу ирсэн байна.

Герман, Унгар, Швед зэрэг зургаан орон хилийн хяналтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.

Д.Нямтулга

 

Related news