1500 оршин суугч газартай болохыг хүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий сумын иргэдийн газар өмчлөлийн талаарх гомдол барагдаагүй байна.
Энэ талаар тус сумын ЗДТГ-ын газрын асуудал эрхэлсэн түшмэл Т.Зангаар ярихдаа,
-Газар өмчилж авахаар өргөдөл ирүүлсэн хүний тоо 1500 гарлаа. Өргөдлөө одоохондоо өргөн бариагүй хүн ч олон бий. Хотын захын хэдэн чиглэлээс энэ онд 300 хүнд газар олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ нэг гэр бүлийн хүн бүгдээрээ газаргүй байна уу, нэг гишүүн нь газраа авах гэв үү гэдэгт ялгавартай хандана. Хотын төв орчмоор өмчлөх газар үгүй болсон тул хотын захын Толбо, Цагааннуур чиглэлээс газар олгоно гэв.
Айзаря
Comments