Өсвөрийн жүдо бөхийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 10:31:55

Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, дасгалжуулагч С.Ганболдын нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Баян-Овоо суманд 3 дахь жилдээ зохион байгуулагдав.

Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Бор-Өндөр, Хэнтий аймгийн 1 болон 4-ээр ЕБС, Тэмүүжин цогцолбор гээд нийт 60-аад тамирчид хөвдгүүдийн 27-50, охидын 32-48 кг-ийн жинд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Тус тэмцээнийг С.Ганболд багшийн үе үеийн шавь нар болох П.Сугар, Д.Ариунболд, Б.Мөнхсайхан, А.Оюунзул, А.Оюунчимэг нар санаачлан, амжилттай зохион байгуулжээ. Мөн Хэнтий аймгийн ЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Алтанцог, Монголын ЖБХ-ны спорт, сургалт хариуцсан захирал н.Отгонбаяр нар шүүжээ.

Багийн дүнгээр нэгт П.Амгаланбаатар дасгалжуулагчтай Дорнод, 2-р байрт А.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар, 3-р байрт Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.

О.Буянхишиг

Related news