Мод 50 жил ургахдаа 38,1 сая төгрөгийн хүчилтөрөгч ялгаруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:26:18

Нэг мод 50 жилийн турш ургахдаа ямар ажил хийдэг болохыг судлаачид тогтоожээ.

Тухайлбал: Ховд аймгийн Буянт суманд ургасан нэг ширхэг мод 50 жил ургахдаа 1,9 сая төгрөгөөр үнэлэгддэг. Ингэхдээ 38,1 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж,75,6 сая төгргөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлж экологийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн 45,7 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг оруулдаг. 38,125,0   төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэл хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэж Байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын ажилтан мэдээллээ.

Тэгвэл Ховд хотын төвд ургасан 200 гаруй жилийн настай улиас энэ зуу зуун  жилийн турш бидэнд мөнгөөр хэмжиж баршгүй их экологийн үйлчилгээ үзүүлжээ.

Мод ийм их мөнгөний ажил хийдгийг хүмүүс бид мэддэггүй, тас цавчаад уйлуулаад аваад түлдэг .Озоны давхрага ч хүртэл мод устай холбогддог. Бид модонд хайр гамгүй хандвал асар их хохирол амсах, гай түүтгэрийг үр хойчдоо үлдээдэг байна.

А.Бямбасүрэн

Related news