“G7” Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг аюулгүй явуулж, “Талибан”-ыг нягт ажиглахаа амлалаа
ЛОНДОН. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын удирдагчид Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосонтой холбогдуулан тус улсаас иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангахаа амлаад, хүний эрхийг хамгаалах, терроризмоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг эрх мэдэлтнүүдэд уриалжээ.
1392日