“Талибан” мэргэшсэн афганчуудыг нүүлгэн шилжүүлэхээ зогсоохыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /NHK/.
“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн
төлөөлөгч афганчуудыг улс орноо орхин явахыг дэмжихээ
зогсоохыг АНУ-д уриалаад, Афганистанд эмч, инженер тэргүүтэй мэргэжилтнүүд
хэрэгтэй гэдгийг мэдэгджээ.
Забихулла Мужахидын мэдээлснээр, “Талибан” нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудалд олноороо цуглараад буй хүмүүсийн тоог бууруулахаар ажилллаж байна.
Мөн афганчууд эх орондоо эргэн ирж, тайван амгалан амьдрах боломжтой гэдгийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр батлан хэлжээ.