Архангайд сүүлийн 24 цагт 57 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэв
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 703 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 57 тохиолдол илэрчээ. Үүнд: Хотонт тав, Эрдэнэбулган 27, Хайрхан найм, Өндөр-Улаан дөрөв, Хашаат найм, Цэнхэрт зургаа нэмэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 807 боллоо.
1452日