БАЯНХОНГОР: Баянхонгорын нутаг хадны бичээс, сүг зураг, буган чулуун хөшөө олонтой
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгорын ихэнх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу тархсан байдаг. Тус аймгийн долоон гайхамшигаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уулыг нэрлэдэг.
2日