НҮБ: 22 сард Иракийн 19 мянга орчим иргэн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /Anadolu/. Иракийн энгийн иргэдийн амссан зовлон үнэхээр “итгэмээргүй” гэж НҮБ мэдэгдэв.
2014 оны эхэн үеэс өнгөрсөн 10 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд Иракийн 18802 энгийн иргэн амиа алдаж, 36245 иргэн шархадсан байна.
Мөн хугацаанд Иракт 3.2 сая хүн орох оронгүй болсны нэг сая гаруй нь сургуулийн насны хүүхэд байгааг Ирак дахь НҮБ-ын тусламжийн баг болон Хүний эрхийн дээд комиссарын газрын хамтарсан тайланд дурджээ.
“Лалын улс” бүлэглэлийн системтэй, өргөн тархсан хүчирхийлэл болон хүний эрхийн зөрчлийг тайланд буруушаасан байна. Тус бүлэглэлийн эдгээр ажиллагаа нь зарим талаараа, дайны, хүн төрөлхтний эсрэг, магадгүй, хоморголон устгах гэмт хэрэг юм гэв.
Ирак болон Сирийн өргөн уудам нутгийг эзэлсэн “Лалын улс” бүлэглэлийн босогчид янз бүрийн угсаатан, шашинтай иргэдийг байгаа болгож,, тэднийг системтэйгээр хавчиж, хүчирхийлж байна гэж тайланд мөн дурджээ.
Бэлгийн хүчирхийлэл, тухайлбал, бэлгийн боолоо болгох, хүчээр нэгтгэх, дайсагналд хүүхдийг нь ашигласан зэрэг мэдээллээс үзэхэд хүүхэд, эмэгтэйчүүд байдал хамгийн эмзэг байгааг тайланд дурдсан байна.
Д.Нямтулга