Химийн бодисонд хордсон оюутан эмнэлгээс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 17:33:29

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутан химийн бодисонд хордсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус оюутны биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.

Аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулсан. Оюутан сурагчид амралттай байгаа ч багш ажилчид нь урьдын адил ажиллаж байна.

Тухайн үед ангид хамт байсан хүүхдүүдийн зарим нэгнийх нь гар дээр тууралт гарах, загатнах зэрэг шинж тэмдэг илрээд байгаа ч онц аюултай зүйл биш гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдэгдлээ. Бодисыг Улаанбаатар хотруу явуулж шинжилгээнд оруулахад Натри гидроксид гэдэг бодис мөн болох нь тогтоогджээ.

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө Цайрт минераль компанийн ажилтан мөн химийн бодисонд хордсон. Эдгээр үйл явдлууд нь хаа хаанаа хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байгаа юм.

Т. Одончимэг 

関連ニュース