АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Пусанд иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй, нисэх онгоц тээгч хөлөг онгоц цэргийн хамтарсан сургуулилтад оролцохоор Өмнөд Солонгост ирлээ гэж тус улсын цэргийнхэн мэдэгдэв.
Энэ сарын 7-18-нд болох Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор АНУ-ын “USS John C. Stennis” (CVN-74) хөлөг онгоц Өмнөд Солонгосын Пусан боомтод ирсэн байна.
103 мянган тонны даацтай, нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь 7000 хүний бүрэлдэхүүнтэй “USS John C. Stennis” цохилтын бүлгийн гол хүч болон тэргүүн эгнээнд явна.
Харин залуурт пуужинтай “USS Stockdale”, “USS Chung-Hoon”, “USS William P. Lawrence” хөлөг онгоц “USS Mobile Bay” хөлөг онгоцны хамт Пусан боомтод ирж, сургуулилтад нэгдэнэ.
Д.Нямтулга