Сирид улс төрийн бодит шинэчлэл хийх нь хэлэлцээний зорилго гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-14 15:31:39

ЖЕНЕВ. /TASS/. Женев хотод үргэлжилж байгаа Сирийн энхийн хэлэлцээний гол зорилго бол улс төрийн бодитой шилжилт хийх юм гэж сөрөг хүчнийхэн үзэж байгааг Хэлэлцээний дээд комиссын /Риядад болсон уулзалтын дараа байгуулсан бүлэг/ тэргүүн Жорж Сабра мэдэгдэв.

"Сирид улс төрийн бодитой шинэчлэл хийх нь чухал бөгөөд энэ нь хэлэлцээний гол зорилго" гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сирид цуст мөргөлдөөнийг зогсоож, ямар ч тусламж аваагүй байгаа дүүргүүд рүү хүмүүнлэгийн тусламж илгээх шаардлагатай гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース