Си Зиньпин: Хятадын армийн хөгжил инновациас шалтгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-14 16:24:25

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ хөгжил инновациас шалтгаална гэж тус улсын дарга Си Зиньпин мэдэгджээ.

Тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы хүрээнд зохион байгуулсан ХАЧА-ийн төлөөлөгчдийн бүгд хуралд үг хэлэхдээ, техник, технологийн шинэчлэл нь “улс орны арми болон үндэсний батлан хамгаалах салбарыг сайжруулах гол хүчин зүйл” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Хятадын даргын үзэж буйгаар, ХАЧА-ийн ирээдүй инновац болон шинэчлэлээс шалтгаална. 13 дугаар таван жилийн төлөвлөгөө нь үндэсний батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд маш чухал юм гэж Си Зиньпин хэлжээ. Зэвсэгт хүчнийг цэргийн дэвшилтэт технологийн салбарт судалгаа хийх замаар урагшлуулах ёстойг тэрбээр онцлон дурдсан байна.

2016 оны улсын төсвийн төсөлд энэ жил Хятадын цэргийн төсөв 7.6 хувиар өсч, 954 сая юань /146 тэрбум орчим доллар/ болно гэж тусгасан бөгөөд энэ нь сүүлийн зургаан жил дэх хамгийн бага хувийн өсөлт юм.

Хятадын цэргийн төсөв нь АНУ-ын дараа хоёрдугаарт ордог.

Хятад 2017 онд багтаан Зэвсэгт хүчнийхээ цэргийн тоог 300 мянгаар цөөрүүлнэ гэж Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байв.  Гэсэн хэдий ч цэргийн тоо нь 2 сая болох ХАЧА нь дэлхийн томоохон арми хэвээр байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース