Асад огцрох ёстой гэж Обама Путинд мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Сирийн иргэний дайныг зогсоохын тулд тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадыг огцруулах ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дахин мэдэгдэв.
Хоёр тэргүүн даваа гарагт утсаар ярьжээ. Энэ үер ОХУ-ын цэргийг хэсэгчлэн Сириэс буцаан татах төлөвлөгөөтэй байгаагаа Путин Обамад мэдэгдсэн байна.
Энэ алхам нь Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудад нааштай дохиог илгээж, энхийг тогтоох ажиллагааг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлжээ.
Харин Обама, гал зогсоох дэглэм хоёрдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлснээс хойш хүчирхийлэл буурсныг сайшаажээ. Гэвч тэрбээр, Сирийн Засгийн газрын хүчин давшилтаа үргэлжлүүлсээр байгаа нь гал зогсоох дэглэм болон НҮБ-ын тэргүүлж буй энхийг тогтоох улс төрийн явцыг сулруулж байна гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга