Могерини: Ираны пуужингийн туршилт цөмийн гэрээг зөрчөөгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Ираны сүүлд хийсэн баллистик пуужингийн туршилт нь цөмийн гэрээг зөрчөөгүй бөгөөд хориг арга хэмжээ авах тухай ЕХ хэлэлцэхгүй гэж тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэв.
Тогтворгүй байгаа бүс нутгийн байдлыг улам хурцатгаж болзошгүй гэж Федерика Могерини цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Иранд анхааруулга өгсөн. Гэвч Иран, энэ туршилт цөмийн зэвсгийн чадавхыг сайжруулах зорилгогүй гэж мэдэгдсэн байна.
Цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Иранд хориг арга хэмжээ авч болзошгүй гэж Франц ням гарагт анхааруулсан боловч Могерини, энэ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн асуудал гэж мэдэгджээ. Могерини өнөөдөр Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, уг асуудлаар хэлэлцээ хийнэ.
Иран цөмийн гэрээг зөрчсөн гэж бид үзэхгүй байна гэж Могерини ЕХ-ны гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нартай Брюссельд уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Д.Нямтулга