Пара жүдо, хонхот бөмбөгийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны 3 сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо Зүүн бүсийн аварга шалгаруулах Хонхот бөмбөг, Пара жүдо бөхийн тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээнд Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар гэсэн 4 аймгийн 50 гаруй тамирчид өрсөлджээ. Багийн дүнгээр Дорнод аймгийн баг тамирчид түрүүлж, Говьсүмбэр аймаг 2-р байрыг, Сүхбаатар аймгийн баг тамирчид 3-р байрыг эзэлжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Дорнод аймгийн тамирчин Б.Сүхбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Сүхбаатар аймгийн тамирчин Б.Бурмаа шалгарсан байна.
Тус тэмцээнийг Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хараагүйчүүдийн холбоо, Монголын Пара жүдогийн сдортын холбоо хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр мөн олон төрдлийн сургалт семинарууд болсон байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2500 гаруй иргэн байдгаас, 200-аад нь харааны бэрхшээлтэй. Гэвч тэдний хувьд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, тэмцээн уралдаанд орж өөрсдийгөө хөгжүүлж яваа. Энэ удаагийн тэмцээнд ч иргэд ихээхэн ач холбогдол өгч оролцжээ.
Т. Одончимэг