Дэлхийн усны өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР3 сарын 22 бол дэлхийн усны өдөр. цэвэр усны ач холбогдлыг ойлгуулах, усны нөөцийн тогтвортой байдлыг хангахад энэ өдрийн зорилго оршдог. Энэхүү өдрийг энэ жил Ус ба- Ажлын байр уриан дор тэмдэглэлээ.
Сүхбаатар аймгийн УЦУОША, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Мэнэнгийн тал сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран нээлттэй өдөрлөг хэлбэрээр тэмдэглэсэн юм.
1982 оноос хойш усны нөөцөө тогтоогоогүй
Сүхбаатар аймаг нь 3500 метр куб буюу 27 жилийн усны нөөцтэй. Гэхдээ энэ бол 1982 онд гаргасан судалгааны дүн юм.
Аймгийн төвөөс урагш 20-оод километрээс 3 станцаар дамжуулан усаа татаж хэрэглэгчдэд түгээдэг. Одоогоор эх үүсвэрээс хоногт 1100-1300 метр куб ус хэрэглэж байна. Аймгийн төв дээр төвлөрсөн шугаманд холбогдсон 11, зөөврийн 8 гээд нийт 19 усан сан ажиллаж байна. Гэр хорооллын нэг иргэн өдөрт 9-13 литр, харин орон сууцны нэг иргэн өдөрт дунджаар 230 литр ус хэрэглэдэг гэсэн тоо бий. Хэдийгээр усны нөөцийг сүүлийн 30 гаруй жилийн хугацааанд тогтоогоогүй байгаа ч дээрх нөөц нь аймгийн хэмжээнд хангалттай гэж үзэж байна, учир нь хур бороо элбэг байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд усны түвшин тогтмол дээшилж байгаа гэнэ.
Т. Одончимэг