Сүхбаатар сумын ЕБС сурагчдаа зөөдөг автобустай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:39:11

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын сургууль ирэх жилээс сургуулийнхаа сурагчдыг тээвэрлэх зориулалтын автобус худалдан авахаар төлөвлөөд байгаагаа сургуулийн захирал С.Сарантуяа хэллээ.

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн компани болох "Цайрт минераль" ХХК нь Сүхбаатар сумын газар нутаг дээр байршдаг. Тиймээс тус компани сумын ЗДТГ,  сургууль, цэцэрлэгүүдэд жилдээ тодорхой хэмжээний санхүүжилт олгодог бөгөөд энэ санхүүжилтээрээ автобус авахаар төлөвлөж байгаа ажээ.  

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ЕБС өнгөрсөн жил түүхт 90-н жилийн ойгоо тэмдэглэж, энэ хүрээндээ багш ажилчдын ажиллах, сурагчдынхаа сурч боловсрох орчинг сайжруулах чиглэлээр олон бүтээлч ажлыг хийсэн. Тодруулбал чийрэгжүүлэлтийн танхим, стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, иж бүрэн хэрэгсэлтэй хөгжмийн анги, багш ажилчдын цайны газар зэргийг шинээр бий болгожээ.

Т. Одончимэг

関連ニュース