Австралийн теннисчин WTA-гийн чансааг тэргүүлж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбоо /WTA/ тоглогчдын чансааг шинэчлэн гаргалаа. Энэ удаа шилдэг тоглогчдын чансааг Австралийн теннисчин Эшлии Барти тэргүүлжээ.
Э.Барти Их Британийн Бирмингем хотод болсон тэмцээнд түрүүлснийхээ дараа чансааны нэгдүгээрт бичигдэж эхэлсэн байна. Өдгөө 23 настай тамирчин Бирмингемийн тэмцээнд Германы теннисчин Юлия Гёргисийг хожжээ. WTA-гийн чансааг тэргүүлж байсан Японы теннисчин Наоми Осака уг тэмцээний хоёр дахь тоглолтод Казахстаны тамирчин Юлия Путинцевад хожигдсон байна.
Хоёр долоо хоногийн өмнө Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн Барти WTA-гийн чансааг тэргүүлсэн Австралийн хоёр дахь теннисчин болжээ. Австралийн теннисчдээс Ивонн Гулагонг-Коули 1976 онд WTA-гийн чансааг тэргүүлж байв.