Лалын шашинт орнуудын удирдагчид уулзаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /RIA Novosti/. Лалын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын /ЛШОХАБ/ 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Туркийн Истанбул хотод эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад 56 улсын төлөөлөгчид оролцох бөгөөд үүнээс 33 орон ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын түвшинд оролцох аж.
ЛШОХАБ нь 1969 оны есдүгээр сард нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд лалын шашинтнуудын эв нэгдлийг хангах зорилгоор байгуулагджээ. 2011 он хүртэл Лалын шашинтнуудын бага хурлын байгууллага гэгддэг байсан тус байгууллага 57 орныг эгнээндээ нэгтгэдэг. ОХУ энэ байгууллагын үйл ажиллагаанд 2005 оноос хойш ажиглагч орны статустайгаар оролцох болсон байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг “Шударга ёс, энх тайвны төлөөх эв санааны нэгдэл” уриан дор зохион байгуулж байгаа юм. Уулзалтын өмнө Турк, Казахстаны Ерөнхийлөгч нар хамтарсан тунхаг бичиг гаргаж, лалын шашинтнуудын эв нэгдлийг дэмжих, ЛШОХАБ-ыг лалын шашинтнуудын хувьд улс төрийн шинэ тавцан болгон хувиргахыг тус байгууллагын гишүүн орнуудад уриалжээ.
Д.Жаргал