Моди зургадугаар сард АНУ-д дахин айлчлах бололтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ зургадугаар сард АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлэв.
Модигийн айлчлал яг хэзээ болох тухайд тодорхой тов гараагүй хэдий ч тэрбээр зургадугаар сарын эхний долоо хоногт бусад орны удирдагчдын хамт АНУ-д айлчлах төлөвтэй байна.
Ирэх жилийн эхээр халаагаа өгөх Обамагийн урилгаар Моди АНУ-д айлчлах ажээ.
Нарендра Моди 2014 оны тавдугаар сард Ерөнхий сайд болсноосоо хойш АНУ-д гурван удаа очсоны нэг нь энэ сарын эхээр хийсэн айлчлал юм. Тэрбээр энэ үеэр Вашингтон хотод болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцжээ.
Харин Модиг Ерөнхий сайд болсноос хойш Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгт нэг удаа буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард айлчилж, тус улсын үндэсний баяр болох Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэх арга хэмжээний гол зочин болж байв.
Д.Нямтулга