С.Лавров Японтой найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японд айлчлах үеэрээ тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай хэлэлцээ хийнэ.
С.Лавровын Японд хийж буй айлчлалын гол зорилго бол удахгүй болох өндөр дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах явдал юм. Хоёр орны сайд нарын уулзалтын гол сэдвүүдийн нэг нь найрамдлын гэрээ байгуулах асуудал ажээ. Талууд хоёр талын харилцааны бүхий л асуудлаар санал бодлоо солилцож, мөн олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
“Хоёр талын харилцааны нөөц боломжийг одоогоор бүрэн ашиглаж чадахгүй байгаа бөгөөд Токиод хийх хэлэлцээ нь хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд гаргах талаарх хамтын хүчин чармайлтад түлхэц өгөхөөс гадна Украины хямралтай холбоотойгоор Барууны хэд хэдэн орны ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд Токио нэгдсэний дараа бий болсон уур амьсгалыг зөөлрүүлэхэд нөлөөлнө” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.
Д.Жаргал