Иерусалимд үйлдсэн халдлагын хариуцлагыг ХАМАС хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-21 12:38:15

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-нд Иерусалимд автобусанд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг Палестины ХАМАС хөдөлгөөн өөртөө хүлээлээ гэж “The Jerusalem Post” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мөн дэлбэрэлтийн улмаас гэмтэж шархадсан хүмүүсийн нэг нь эмнэлэгт хүргэгдэн ирснийхээ дараа нас барсан тухай мэдээ нийтлэгдсэн байна. “Нас барсан хүнийг хэн гэдэг, хэдэн настай болох талаар бидэнд ямар ч мэдээлэл алга” гэж Шаарей-Цедек эмнэлгийн төлөөлөгч хэлжээ.

Дөрөвдүгээр сарын 18-нд Иерусалим хотод автобусанд дэлбэрэлт болсны улмаас 21 хүн гэмтэж шархадаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース