Умард Солонгосын нөлөө бүхий дипломатч нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /NHK/. АНУ-тай хийж байсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт олон жилийн турш оролцож байсан Умард Солонгосын туршлагатай дипломатч нас баржээ.
Нөлөө бүхий дипломатч Кан Сок Жу улаан хоолойн хавдрын улмаас 76 насандаа нас барсан тухай төрийн эзэмшлийн Солонгосын төв цахилгааны мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Кан Сок Жу нь Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд болон Шадар сайдаар томилогдон ажиллаж байжээ.
1994 онд тэрбээр АНУ болон Умард Солонгосын хооронд гэрээ байгуулахад оролцож байв. Тухайн үед эрчим хүч үйлдвэрлэх хөнгөн усны реактор барихын тулд Умард Солонгос олон улсаас тусламж авах хэрэгтэй байсан тул цөмийн хөтөлбөрөө зогсооход хүрсэн аж.
Кан Сок Жу нь удиррдагч асан Ким Чен Ирийн хамгийн ойрын шадар хүмүүсийн нэг байжээ.
Үүнээс гадна 2002, 2004 онд Пхеньянд болсон удирдагч Ким болон Японы Ерөнхий сайд Жуничиро Коизуми нарын хооронд болсон хэлэлцээрт оролцож байсан туршлагатай дипломатч юм. Түүний нас барсан явдал Пхеньяны дипломат бодлогод нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Х.Сарнай