Алексис Ципрас: Европын ирээдүйг ОХУ-гүйгээр төсөөлшгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАФИН. /TASS/. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас тус улсад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Европын ирээдүйг ОХУ-гүйгээр төсөөлшгүй гэж мэдэгджээ.
"Европ тивийн ирээдүйг ОХУ-гүйгээр төсөөлшгүй болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд би үүнийг нотлох хүсэлтэй байна. Грек нь Европ болон ОХУ-ын хамтын ажиллагаа, нөхөрлөлийн гүүр болж, ашиг хүртдэг орон юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, Грек бүх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь ЕХ болон ОХУ хоорондын урьдын найрсаг харилцааг сэргээх арга замыг хайж, санал зөрөлдөөнийг арилгахад хувь нэмрээ оруулж байгаа явдал юм гэж мэдэгдэв.
ЕХ болон ОХУ хоорондын харилцааг сэргээх цорын ганц арга зам бол яриа хэлцээ бөгөөд шинэ хүйтэн дайн болон хориг арга хэмжээ авах бодлого нь асуудлыг зохицуулж чадахгүйг Ципрас онцлон тэмдэглээд, ОХУ-ын оролцоогүйгээр Европын аюулгүй байдлын архитектурыг хадгалах боломжгүй гэж мэдэгджээ.
Д.Нямтулга