Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 гаруй сурагч ЭЕШ-д орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-14 17:11:17

Энэ жил Сүхбаатар аймагт 640 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдана. Элсэлтийн ерөнхий шалгалт Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль дээр 2016 оны 6 сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Аймгийн Боловсрол соёлын газраас элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бэлтгэл ажлуудыг хангажээ. 

Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 400 гаруй төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж байсан бол энэ жилийн хувьд 640 болжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын журам жил ирэх тутам нарийн зохион байгуулалтай болж байгаа. Шалгалтад оролцогч нь бэлтгэл ажлыг сайтар хангалгүй баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй зэрэг шалтгаанаас болж шалгалтандаа орж чадахгүй байх явдал гардаг. Тиймээс ЭЕШ-д оролцогчид хувийн бэлтгэл сайтар хангах хэрэгтэй хэмээн Сүхбаатар аймгийн БСГ-ын дарга Л. Байгальмаа анхаарууллаа.

Т. Одончимэг

関連ニュース