Оросын эсрэг хоригийг хагас жилээр сунгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооноос /ЕХ/ ОХУ-д авсан хориг арга хэмжээний хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 31 хүртэл буюу зургаан сараар сунгах шийдвэр хэрэгжиж эхэллээ гэж ЕХ-ны албан ёсны сэтгүүлд мэдээлжээ.
Хориг арга хэмжээний хугацааг сунгах тухай улс төрийн шийдвэрийг ЕХ зургадугаар сарын 21-нд гаргасан юм. Тус холбооныхон энэ наймдугаар сард ОХУ-тай харилцах харилцаа болоод хориг арга хэмжээтэй холбоотой цаашдын арга хэмжээний талаар нухацтай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.
ЕХ ОХУ-ын эсрэг гурван багц хориг арга хэмжээг аваад байгаа билээ.
Эдгээрийн нэг нь Крымийг ОХУ-тай нэгтгэх үйл явцад оролцож, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан гэх үндэслэлээр Орос, Украины иргэдийг хар жагсаалтад оруулсан явдал юм. Хар жагсаалтад орсон хүмүүст ЕХ-нд нэвтрэхийг хориглож, тэдний Европ дахь хөрөнгийг битүүмжилжээ.
Д.Нямтулга