Бразилын Конгрессын доод танхимын дарга огцорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА. /ВВС/. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг удирдсан улс төрч Эдуардо Кунья Конгрессын доод танхимын даргын суудлаасаа огцорлоо.
Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг эхлүүлснийхээ төлөө би томоохон шийтгэл хүлээлээ гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Кунья Бразилын төрийн эзэмшлийн “Petrobras” компаниас авлига авсан хэрэгт холбогдсон юм.
Прокуроруудын ярьснаар, тэрбээр Швейцарь дахь хувийн данс руугаа олон сая доллар шилжүүлсэн байна.
Харин Эдуардо Кунья гадаадад ямар ч данс байхгүй гэж няцаасан бөгөөд одоо тэрбээр Конгресст худал мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнээс хасагдаж магадгүй болоод байгаа ажээ.
Д.Нямтулга