Грект вакцин хийлгээгүй хүмүүст тавих хязгаарлалтыг чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-03 11:14:51

АФИН. /AP/. Грек улсад вакцин хийлгээгүй хүмүүст шинэ журам тогтоож байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Танос Плеврис мэдэгджээ.


Энэ сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу хувийн болон төрийн байгууллагуудын вакцин хийлгээгүй ажилтнууд долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээ өгөх ёстой байна.


Мөн вакцин хийлгээгүй хүмүүс банк, төрийн байгууллага, үсчинд орохын тулд коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай. Харин хүнсний дэлгүүр, шашны газруудад энэ журам үйлчлэхгүй аж.


Грект коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байна. Өчигдөр Грекийн эрх баригчид өнгөрсөн хоногт коронавирусний 6 700 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо гэж мэдээлжээ.


Одоогийн байдлаар тус улсын хүн амын 60.5 хувь буюу 11 сая орчим хүн вакцины хоёр тунг хийлгэсэн бөгөөд энэ нь Европын Холбооны орнуудын дундаж үзүүлэлтээс (64.7 хувь) доогуур байгаа юм.


関連ニュース