Берни Сандерс Клинтонд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ардчилсан намын сенатч Берни Сандерс өрсөлдөгч Хиллари Клинтонд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр өчигдөр Нью-Гемпшир муж улсын иргэдэд хандан үг хэлэхдээ, АНУ-д тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулах чадвартай, хамгийн сайн нэр дэвшигч бол Хиллари Клинтон бөгөөд тэрбээр 11 дүгээр сарын 8-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Клинтоныг АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөд нь чадах бүхнээрээ туслахаа амлажээ.
Харин Клинтон түүний энэ мэдэгдэлд талархаж байгаагаа илэрхийлээд, Трампыг ялахын төлөө түүнтэй хүчээ нэгтгэхээ мэдэгдсэн байна.
Гэвч Берни Сандерсыг дэмжигчдийн тал хувь нь Клинтонд саналаа өгөх төлөвтэй байгааг сүүлд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Д.Нямтулга