Олон улсын арбитрын шийдвэрийг дагахыг БНХАУ-аас хүслээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-13 15:37:26

ВАШИНГТОН. /ВВС/. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбогдуулан Олон улсын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийг АНУ-ын Засгийн газар БНХАУ-аас хүслээ.

БНХАУ болон Филиппин шүүхийн тогтоолын дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт найдаж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, "шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж БНХАУ тайлбар хийснийг ойлгож байна. Гэвч энэ нь хууль ёсны үүрэг хариуцлагыг өөрчлөхгүй бөгөөд БНХАУ ямар алхам хийхийг олон улс ажиглаж байна" гэж мэдэгджээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан захирал Данейль Критенбринк Вашингтон хотноо болсон форумын үеэр мэдэгдэхдээ, “Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг энхийн замаар, олон улсын хуулийн дагуу зохицуулсан ямар ч шийдвэрийг АНУ хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Харин үүнээс өөр зохицуулалт хийснийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Мөн тэрбээр, энэ асуудлыг АНУ зүгээр хараад суухгүй бөгөөд АНУ-ын цэргийнхэн тус бүс нутаг дахь ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Д.Нямтулга

関連ニュース