“Лалын улс” бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-14 15:19:15

ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогч Омар Шишани амь үрэгдсэн гэж тус бүлэглэлтэй холбоотой агентлаг мэдээлжээ.

Иракийн Мосуль хотын өмнө хэсгийн Ширкат хотод болсон байлдааны үеэр тэрбээр амиа алдсан гэж “Amaq” агентлаг мэдээлсэн байна.

Омар Шишани Сирийн зүүн хойд нутагт АНУ-ын өгсөн агаарын цохилтод өртөж шархадсан бөгөөд шархаа даалгүй амь үрэгдсэн гэж Пентагоноос гуравдугаар сард мэдээлжээ.

Түүний жинхэнэ нэрийг Тархан Батирашвили гэдэг байсан бөгөөд тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн цэргийн зөвлөх байсан байна.

Д.Нямтулга

関連ニュース