Германы Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /TASS/. Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер ОХУ-ын Уралын нурууны Екатеринбург хотод богино хугацааны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.
"Үнэндээ би ирэх долоо хоногт Екатеринбург хотод айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд би тэнд Борис Ельциний нэрэмжит их сургуульд лекц уншиж, оюутнуудтай харилцан яриа өрнүүлнэ. Мэдээж хэрэг энэ боломжийг ашиглаад ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзана. Хэлэлцэх олон асуудал байгаа" гэж тэрбээр Германы “Stuttgarter Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Яг хэдэнд айлчлах талаар тэрбээр дурдаагүй байна.
Д.Нямтулга