Ливийн хүчин Сирт хот дахь "Лалын улс" бүлэглэлийн төв байрыг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-12 12:09:52

ТРИПОЛИ. /NHK/. Сирт хот дахь “Лалын улс” бүлэглэлийн төв байрыг эзэллээ гэж Ливийн түр Засгийн газрын хүчин мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэл баазаа болгон ашигладаг байсан хурлын төвийг эзлэн авлаа гэж АНУ-ын дэмжлэгтэй тус хүчин лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Тус бүлэглэлийн босогчид өмнө нь Сирт хотын эмнэлэг, их сургуулийн барилгуудыг хяналтдаа оруулаад байсан билээ.

Ливийн Засгийн газрын талыг баримтлагч цэргүүд Сирт хотыг бүрэн чөлөөлөх зорилгоор босогчдын хяналтад байгаа хэд хэдэн газруудад цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тус хүчин өнгөрсөн зургадугаар сард Сирт хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ. Харин АНУ-ын Агаарын цэргийн хүчин энэ сарын эхээр Ливийн түр Засгийн газрын хүсэлтээр тус хот дахь босогчдын байрлалд агаараас цохилт өгчээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид өнгөрсөн оны зургадугаар сард Сирт хотыг хяналтдаа оруулсан байна.

Д.Нямтулга

関連ニュース