ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Крымд очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-09 14:26:55

МОСКВА. /Sputnik/. “Кавказ-2016” цэргийн сургуулилтыг явуулах гол газруудын нэг болох Крымын хойгт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүрэлцэн очсон тухай тус улсын БХЯ мэдээллээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков хэлэхдээ “БХЯ-ны тэргүүн “Кавказ-2016” стратегийн сургуулилтын үеэр цэргийн сургуулилт болж буй газрууд болон цэргүүдэд биечлэн хяналт тавина” гэв.

Даваа гарагт эхэлсэн “Кавказ-2016” стратегийн сургуулилт 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Г.Доржханд


 

関連ニュース